top of page

ЕБС-ийн боловсролын системд өөрчлөлт оруулах

Global Tech Nomads-ийн баг нь судалгааны үйл ажиллагаа явуулж, түүн дээр харгалзан ЕБС-ийн боловсролын системд өөрчлөлт оруулах санал бодол засгийн газарт гаргасан.

Судалгаа

Суралцагчдын сурлагын амжилт зарцуулж буй мөнгөний хэмжээнээс хамаарч байна уу?
 

2013 оны хувьд 21 аймгийн нэг суралцагчид ногдох ерөнхий боловсролын зардал нэмэгдэх тусам ЭЕШ-д үзүүлсэн суралцагчдын амжилт буурсан хамаарал харагдаж байна. Гэхдээ Орхон, Дархан-Уул аймгуудын хувьд нэг суралцагчид ногдох зардал бага буюу 800 орчим мянган төгрөг орчим байхад эдгээр аймгуудын суралцагчдын ЭЕШ-ын дундаж оноо харгалзан 520, 508 байсан.


Харин нэг суралцагчид ногдох төсвийн зардал илүү өндөр буюу 1.2 сая төгрөгний санхүүжилттэй Дундговь аймгийн хувьд ЭЕШ-ийн дундаж оноо 510 байсан байна. Мөн нэг суралцагчид ногдох төсвийн зардал 1.13 сая төгрөгний санхүүжилттэй Баян-Өлгий аймгийн хувьд ЭЕШ-ийн дундаж оноо улсдаа хамгийн доогуур буюу 456 байсан байна.
Гэхдээ эдгээр оноонууд нь аймгуудын дундаж үзүүлэлт гэдгийг анхаарууштай юм. Уг судалгаагаар сумын төвийн сургуулийг аймгийн төвийн гүнзгийрүүлсэн сургалттай сургуультай харьцуулан үзэхийг зориогүйгээс тухайн орон нутгийн хувьд ЭЕШ-ын оноо өндөртэй суралцагчид бүхий сургуулийн оноог бага оноотой суралцагчдын сурдаг сургуулийн оноотой дундажлан авч үзсэн хэрэг.

Эндээс гарч байгаа урьдчилсан дүгнэлт бол хөдөөгийн сургуулиудын нэг багшид ногдох суралцагчдын тоо Улаанбаатар хотынхоос бага байдаг боловч хөдөөгийн суралцагчдын гол хичээлүүдийн шалгалтын оноо хотын хүүхдүүдийнхээс доогуур байгаа нь нэг багшид ногдох суралцагчдын тоо бага байх тусам хүргэж байгаа боловсролын үйлчилгээ улам чанартай байна гэсэнтэй зөрчилдөж байгаа явдал юм. Энэ нь нөгөөтэйгүүр суралцагчдын сурлагын амжилт тэдний нийгэм, эдийн засгийн байдал, сургуулийн санхүүжилт, зардлын зарцуулалт зэрэг бусад хүчин зүйлсээс хамаардагтай холбоотой.


(Зураг; 21 аймгийн суралцагчдын 2013 оны ЭЕШ -ын дундаж оноо ба төсвөөс нэг суралцагчид ногдох зардлын хэмжээний хамаарал,
Эх үүсвэр:

БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ТОЙМ СУДАЛГАА - 2013 он
Хөвсгөл аймгийн Боловсрол, соёлын газрын мэргэжилтэн Ц. Оюунбилэг)

Untitled.png

Стандартын шаардлага хангасан ерөнхий боловсролын хөтөлбөрийн нэг сургууль, нэг суралцагчид ногдох зардал ямар байх вэ?

 

Бодит байдалд нэг суралцагчид нэг хичээлийн жилд ногдох санхүүжилтийг сүүлийн 10 жилийн хугацаанд 2005 оны зэрэгцүүлсэн үнээр авч үзэхэд 2003-2005 онд буурсан байдалтай байсан бол 2006 оноос эхлэн өссөн байна. Тухайлбал, 2007 онд өмнөх онтой харьцуулбал нэг суралцагчид ногдох зардал 9.6 хувиар нэмэгдсэн байна. Улмаар 2008 онд 20 хувиар, 2009 онд 34 хувиар тус тус өсчээ. Харин 2009-2010 онд нэг суралцагчид нэг жилд зарцуулах бодит зардал өөрчлөгдөөгүй буюу тогтмол 230 орчим мянган төгрөг байсан. Зураг 15–аас харахад сүүлийн жилүүдэд уг зардал өсч 2012 онд өмнөх онтой харьцуулбал уг зардал 345 мянган төгрөг болж 33 хувиар нэмэгдсэн байна. 

Түүвэр судалгаанд хамрагдсан нийт 14 сургуулийн хувьд 2010 оны санхүүгийн жилд нэг суралцагчид ногдох зардал 378,000 төгрөг байсан бөгөөд Улаанбаатар хотын 6 сургуулиудын хувьд 328,000 төгрөг, Увс аймгийн 4 сургуулийн нэг суралцагчид 466,000 төгрөг, Дорнод аймгийн 4 сургуулийн хувьд 489,000 төгрөг байсан байна. Хөдөөгийн сургуулиудын хувьд нэг суралцагчид ногдох зардал хотын суралцагчдынхаас 40-50 хувиар өндөр байна. (R.Oqqem, P.Bãvejkïgé, 2012. Хуудас. 40)

Тухайн сургууль олон суралцагчтай байх тусам нэг суралцагчид ногдох зардал эдийн засгийн онолын өргөжилтийн үр өгөөжийн хуулиар буурах учиртай. Бага ангийн багш нарын тоо цөөн байдаг тул улсын дунджаар бага ангийн нэг багшид ногдох суралцагчдын тоо 28, дунд ангид 16, ахлах ангийн нэг багшид 12 суралцагч ногдож байна. Хот хөдөөгийн хувьд энэ харьцаа ялгаатай байгааг энд тэмдэглэх нь зүйтэй. 2010 оны байдлаар дунд ангийн нэг багшид ногдож байгаа суралцагчдын тоо Казакстан, Тайланд, Узбекистан, Индонезид 16-17 суралцагч, Вьетнамд 20, Тажикистанд 23, Камбожид 49 байгаа бол Монгол улсад дунджаар 16-18 байна. 37 Улаанбаатар хотын хувьд 2009 – 2013 оны дундажаар дунд ангийн нэг багшид ногдож буй суралцагчдын тоо 20-21 байгаа нь төлбөртэй хувийн сургуулиудын анги дүүргэлт бага байдаг нь нөлөөлсөн байж болох юм. Учир нь улсын сургуулийн нэг багшид ногдох суралцагчдын тоо, төлбөртэй хувийн сургуулийн нэг багшид ногдох суралцагчдын тоо эрс ялгаатай байдаг.

Нэг багшид ногдох суралцагчдын тоо цөөн байгаа нь газар нутгийн өргөн уудам байдлаас гадна хүн амын өсөлт удааширч байгаатай мөн холбоотой. Сүүлийн жилүүдэд сургуулийн насны хүүхдийн тоо буурч байна. Харин нэгэнт ажиллаж байгаа багш нарын тоо буурахгүй, тогтмол байх юм. Гэвч сүүлийн 5-6 жилд хүн амын өсөлт хот суурин газруудад эрчимжиж байна. Тиймээс ойрын жилүүдэд сургуулийн насны хүүхдийн тоо нэмэгдэх үед багшийн тоо хэвээр байвал хотын сургуулиудын нэг багшид ногдох суралцагчдын тоо нэмэгдэж, хөдөөгийн сургуулийн хувьд энэ үзүүлэлт оновчтой түвшинд хүрэх боломжтой юм. Нэг багшид ногдох суралцагчдын тоо оновчтой түвшинд хүрвэл цалинд зарцуулж байгаа зардлын тодорхой хэсэг хичээл заах материал, ашиглах багаж төхөөрөмж, ном, компьютер зэрэгт зарцуулагдаж сургалтын чанар нэмэгдэх боломжтой болно.

(Зураг; Нэг суралцагчид ногдох бодит зардал,
Эх үүсвэр:

БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ТОЙМ СУДАЛГАА - 2013 он
2005-2012 онуудын БШУЯамны статистик мэдээ)

Untitled.png

Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, ниймгийн хамгааллын үйлчилгээ хангалттай юу?

 

Үндэсний статискийн хорооны 2017 оны албан ёсны тайланд дурдсанаар Монгол улсын хүн амын 3.2 хувь нь /103630/ ямар нэгэн хөгжлийн бэрхшээлтэй, тэдгээрийн 11 орчим хувийг /11453/ 0-17 насны хүүхэд эзэлж байна. Эдгээр хүүхдийн 11.1 хувь нь харааны, 7.4 хувь нь хэл ярианы, 7.4 хувь нь сонсголын, 17.4 хувь нь сэтгэцийн бэрхшээлтэй, 22.4 хувь нь хөдөлгөөний, 23.6 хувь нь хавсарсан бэрхшээлтэй гэсэн мэдээлэл байдаг.
.
Комиссын тайлангаас үзвэл 2017 оны байдлаар аймаг, дүүргийн Салбар комиссууд нийт 3949 хүүхдийн хөгжлийн бэрхшээлтэй эсэхийг, 3487 хүүхдэд байнгын асаргаа шаардлагатай болохыг тодорхойлж, 239 хүүхдийг СӨБ-д, 314 хүүхдийг ЕБС-д, 11 хүүхдийг боловсролын бусад үйлчилгээнд холбон зуучилж, хамруулсан байна. Монгол улсад 1964 оноос хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан тусгай сургууль байгуулах ажлын эхлэл тавигдсан бөгөөд тусгай сургуульд ажиллах боловсон хүчнийг гадаадад сургаж ирсэн. Одоогоор нийслэлд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг тусгай сургалттай 6 сургууль ажиллаж байгаагийн дөрөв нь (25, 55, 63, 70 дугаар сургуулиуд) оюуны бэрхшээлтэй, 29 дүгээр сургууль сонсголын бэрхшээлтэй, 116 дугаар сургууль харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд тусгай хэрэгцээт хөтөлбөрийн дагуу боловсрол эзэмшүүлж байгаа хэдий ч хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд боловсролын үйлчилгээний гадна орхигдох эрсдэлтэй байна. 

Эх үүсвэр:

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Эрүүл мэндийн сайдын ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДЭД ХӨГЖЛИЙН ЦОГЦ ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ЗААВАР)

Untitled.png

Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, ниймгийн хамгааллын үйлчилгээ хангалттай юу?

 

Дотоод орчны агаарын бохирдлыг үр дүнтэй, зохистой арга хэмжээ авч хэрэгжүүлээгүй тохиолдолд хүний эрүүл мэнд, эдийн засаг болон боловсролын түвшинд дараах сөрөг үр дагавар үүсдэг. Үүнд:

Сурагчдын суралцах чадвар буурах;
Сурагчдын биеийн дархлаа сулрах;
Амьсгалын замын өвчлөл нэмэгдэх;
Хичээл таслалт нэмэгдэх;
Багш, ажилчдын ажлын бүтээмж буурах, бие өвдөх зэрэг болно.


Дэлхийн улс орнуудад сургуулийн дотоод орчны агаарын чанарын талаарх судалгаа нилээдгүй хийгдэж агаарын чанарыг сайжруулах аргуудыг хэрэгжүүлсээр байна.

Манай орны хувьд энэ төрлийн судалгаа төдийлөн хангалттай хийгдээгүй бөгөөд 2015 онд НЭМХ-ээс “Сургуулийн дотоод орчны агаарын чанар, сургалтын орчны эрүүл ахуйн нөхцлийн үнэлгээ”-г Улаанбаатар хотын дөрвөн дүүргийн 12 сургуулийн 72 анги, танхимд явуулсан бөгөөд анги, танхимын агаар дахь нүүрсхүчлийн хийн агууламж стандартад заасан хүлцэх хэмжээнээс бага байсан. Анги танхимын дотоод орчны агаар дахь нарийн ширхэглэгт тоосонцорын агууламж стандартад заасан хүлцэх хэмжээнээс бүгд их буюу Хан-Уул дүүргийн сургуулиудад хамгийн бага(155±13.75мкг/м3), Чингэлтэй дүүргийн сургуулиудад хамгийн их (502.5±127.83 мкг/м3) байлаа.

Эх сурвалж: Нийгмийн Эрүүл Мэндийн Хүрээлэн. ikon news

Untitled.png

Засгийн газарт гаргах санал

-Ерөнхий боловсролын хөтөлбөрийн нэг сургуульд ногдох зардалыг ихэсгэх 

-Нэг суралцагчид ногдох зардалыг ихэсгэх 

-Орон нутгийн сургуулиудад нэмэлт хөрөнгө оруулах 

-ЕБС-ийн сургуулиудад нөөц нэмэгдүүлэх (ном, бичиг хэрэгсэл)

-Суралцагчидтай харьцах харилцааны соёлтой байх

-Сургуулийн орчинг стандартад хангасан байх

-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд ээлттэй орчин тусгах

©2020 by Global Tech Nomads. 
Special thanks to X

bottom of page